Н.Энхбаяр: МАН, МАХН хувийн компани биш. Хоёр нам нэгдэхийг хоёр дарга шийдэх асуудал биш

Н.Энхбаяр: МАН, МАХН хувийн компани биш. Хоёр нам нэгдэхийг хоёр дарга шийдэх асуудал биш

Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь гэдэг мэдээлэл тарж эхэлсэн. Тэгвэл энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо хариулт өгсөн байна. 

Тэрбээр “100 жилийн ой бол үнэхээр том, түүхэн үйл явдал. Үүнийг зөвхөн Ардын нам, МАН-ын ой юм шигээр булаалдах хэрэггүй. Энэ бол монголд улс төрийн нам үүссэн ой. Тийм учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудын баяр.

Ардын нам гэж нэг хэсэг нь нэрлэе гэсэн байгаа юм. Нөгөө хэсэг нь оросын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэе гэсэн. Ингээд маргалдаж маргалдаж 1921 оны гуравдугаар сард хуралдахдаа дотооддоо Ардын нам, гадаадад Хувьсгалт нам байя гээд хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон. Тийм учраас энэ хоёр нэр хоюулаа 100 жилийн настай. Бид нэг угшилтай.

Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүс намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Түүнээс биш би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Ямар миний хувийн компани биш. Энэ бол хоёр намын дарга нарын шийдэх асуудал биш.

Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ.

Энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн хувиар ард түмэндээ та бүхний мэргэн оюун ухаан үүнийг шийднэ гэж хэлье.

Энэ асуудал нэг тал руугаа гарвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцахаас өөр аргагүй. Нэгдэх шаардлагатай гэж үзвэл бас тусдаа асуудал бий болно” гэв. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.