Д.Нарангэрэл: БНХАУ-ын Синофарм вакциныг манай улсад хэрэглэхэд эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй

Д.Нарангэрэл: БНХАУ-ын Синофарм вакциныг манай улсад хэрэглэхэд эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй

Өнөөдрийн байдлаар 3 112 хүн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 22 хувийг эзэлж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл вакцины талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

– БНХАУ-аас манай улсаас манай улсад  300 мянган хүн тун Синофарм вакциныг хандивласан. Тус вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байна. Манай улс тус вакциныг дархлаажуулалтад хэрэглэх үү?

Синофарм үйлдвэр дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог. Тус үйлдвэрийн олон вакциныг манай улс хэрэглэдэг. Коронавирусийн эсрэг вакцины хувьд Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэйгөөр хийж болно. Синофарм вакцин БНХАУ-ын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн учраас энэ вакциныг хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй.  

Вакцинууд маш богино хугацаанд бүртгэгдсэн учраас бид ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэсэн вакциныг энэ удаад хэрэглэж байгаа. ДЭМБ гуравдугаар сарын эхээр Синофарм вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэлтэй байна.

Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд Синофарм вакцин уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн бөгөөд ийм аргаар үйлдвэрлэсэн вакцины үр дүнд эргэлзэх хэрэггүй.

– Коронавирусийн эсрэг вакциныг ямар хугацаанд хадгалах боломжтой вэ?

Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэдэг. Хадгалах хугацаа, хэрэглэх заавар үйлдвэрлэгчээс ирэх бөгөөд чанд мөрддөг. Энэтхэг улсаас манайд нийлүүлсэн AstraZeneca-ийн Covishield вакциныг 2-8 хэмд хадгалах боломжтой. Тасалгааны температурт 6 цаг хадгалж болно. 

– Вакцинжуулж эхэлснээр дэлхий дахинд халдвар багасаж байгаа тухай мэдээлж байна. Үүнтэй зэрэгцээд олон оронд вакцины хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Манай улс насанд хүрсэн хүн амаа энэ оны 7-р сард бүрэн вакцинжуулна гэж өмнө нь мэдээлж байсан. Гэтэл саяхан Эрүүл мэндийн сайд энэ оны эцэс гэхэд бүрэн вакцинжуулна гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ нь вакцин үйлдвэрлэгчдийн нөөц боломжтой холбоотой юу, өөрөөр хэлбэл дараагийн ээлжийн вакцин оруулж ирэхэд манай улсад бэрхшээл байгаа юу?

Манай улс 2020 оны долоодугаар сараас дархлаажуулах төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа. Ер нь бол бид аль болох богино хугацаанд хүн амынхаа 60 вакцин хийж, дархлаажуулах зорилт тавин ажиллаж байгаа.

– Вакцин өвчлөлөөс сэргийлж байгаа ч халдвар тээх эрсдэлгүй гэдгийг бүрэн тогтоогдоогүй гэдгийг ДЭМБ саяхан мэдээлсэн. Тэгэхээр 16-аас доош насныхныг вакцинжуулах шаардлага тулгарч байна. Энэ талын судалгааг хэдэн оронд хийж байна вэ. Ер нь одоогоор гараад байгаа вакциныг хүүхдэд хийж болохгүй шалтгаан нь яг юутай холбоотой байдаг вэ, тодорхой мэдээлэл өгнө үү? 

Одоо бол ихэнх вакциныг 18-аас дээш насныханд хийж байгаа. Ганцхайн Файзерын вакциныг 16-аас дээш насныханд хийнэ гэсэн заавартай байгаа. ДЭМБ-аас вакцины талаар олон судалгаа хийдэг. Үүнд бол ДЭМБ-ын зөвлөх багууд, Дархлаажуулалтын дэлхийн зөвлөх хорооны хүмүүс вакцин хийх бүрт нь судалж, мэргэжлийн баг томилдог. Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна. Халдвар бол авна. Яагаад вэ гэхээр коронавирус агаар дуслын, амьсгалын, ахуйн хавьтлын гэсэн гурван замаар халдаж байгаа тул вакцин хийлгэсэн ч халдвар авна. Халдвар авахдаа хөнгөн хэлбэрээр өвдөнө. Эсхүл огт өвдөхгүй. Энгийнээр хэлбэл, жижиг вирусийг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр биш өчүүхэн бага тунтай эсрэг төрөгчийг оруулж байгаа. Үүний дараа хүн халдвар авбал эсрэг бие үүсээд, вирусээ таньж устгадаг дархлааны систем. Халдвар авна, гэхдээ халдвар тараах эсрдэл нь бага. Вакцин бүрэн тунгаар авч байж, дархлаа тогтоно гэдгийг хэлмээр байна.

– Куба улс вакцин хөгжүүлж байгаа тухай мэдээлэл гарч байна. Манай урд хөршид өчигдөр гурав дахь компани нь вакцинаа зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэнээ мэдэгдсэн. Энэ мэтээр цаашид ч олон вакцин хэрэглээнд нэвтрэх нь. Тэгэхээр манай улс цаашид шинээр гарч байгаа вакцинуудыг оруулж ирэх боломж, яриа хэлэлцээ хийж байна уу?

Дакцин, эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дэлхийн эмийн хэрэглээний 60-70 хувийг хангадаг Куба, ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орон коронавирусний вакцин хийж байгаа. Дэлхийн түүхэнд бүтэн жил гаруй үргэлжилж байгаа ийм цар тахал сүүлийн 100 жил тохиогоогүй. Тиймээс вакцины үйлдвэрүүд, эрдэмтэн судлаачид маш олон вакцин хөгжүүлж байгаа. Одоогийн байдлаар 240 гаруй вакцин хөгжүүлж байгаа. Үүнээс 66 вакцин үйлдвэрлэлийнхээ хоёрдугаар шат, 18 вакцин гуравдугаар шатны туршилтыг дуусгаж байгаа. Цаашдаа дэлхийн олон орон энэ вакциныг хийх болно. Учир нь энэ вирусний өвчлөл учраас цаашдаа цар тахал дууссан ч улирлын томуу шиг жилдээ нэг удаа хэрэглэдэг болж магадгүй гэсэн хандлага байгаа. Яагаад гэвэл 2009 оны А хүрээний N1H1 томуу одоо бол улирлын томуу шиг болсон. Тухайн үед нийтийн дунд “гахайн томуу” гэж нэрлэгдэж байсан. Одоо бол улирлын томуугийн вакцины найрлагад орж байгаа. Тиймээс цар тахлын вакциныш цаашдаа ч улам хөгжүүлээд явах байх.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.