Златан Леброныг хэвлэлээр шүүмжлэв

Италийн “Милан”-ы довтлогч Златан Ибрахимович NBA-гийн од, “Лос-Анжелес Лейкерс”-ийн довтлогч Леброн Жэймсийг хэвлэлээр шүүмжиллээ.

“Тэр гайхамшигтай тамирчин. Гэхдээ нэр алдарт хүрчихсэн хүмүүс улс төрийн тухай яриад эхлэхээр надад таатай санагддаггүй. Зүгээр л хамгийн сайн хийх юмаа л хий л дээ. Би хамгийн сайн чаддаг болохоороо хөлбөмбөгөө л тоглож явна. Хэрвээ би улстөрч байсан бол улс төрийн шинж чанартай зүйл яриад явж байх биз.

Их амжилтад хүрчихлээ гэж өөрийгөө тоосон алдартнуудын гаргадаг анхны алдаа бол энэ. Улс төрөөс холхон байж, өөрийнхөө чадах зүйлээ л хийсэн нь дээр гэж би боддог” хэмээн Ибрахимович өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.