Нохойгоо хулгайд алдсан Лэди Гага 500 мянган ам.долларын шагнал амлажээ

Нохойгоо хулгайд алдсан Лэди Гага 500 мянган ам.долларын шагнал амлажээ

Лхагва гарагийн орой поп од Лэди Гагагийн хайртай хоёр нохойг үл мэдэгдэх этгээд хулгайлжээ. Ингэхдээ гэмт этгээд нохойнуудыг салхилуулж явсан 30 гаруй насны залууг хагас автомат буугаар буудаж шархдуулсан байна. Лэди Гага франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг нь буцааж өгвөл $500 мянгын мөнгөн шагнал өгөхөө амласныг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Буудуулсан нохой салхилуулагчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгааг орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Дуучин бүсгүй өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцож, төрийн дуулал дуулж байв. Одоо тэр Ром хотод киноны зураг авалтад оролцож байгаа юм.

Лэди Гагад франц бульдог үүлдрийн гурван нохой байдаг юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.