ЭМЯ: УИХ-ын гишүүдийг тусгайлан вакцинжуулалтад хамруулна гэдэг ташаа мэдээлэл

ЭМЯ: УИХ-ын гишүүдийг тусгайлан вакцинжуулалтад хамруулна гэдэг ташаа мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулалтад хамруулна гэсэн мэдээллийг үгүйсгэлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүдийг 3-р сарын 9-нөөс 14-нийг хүртэл вакцинжуулалтад хамруулахаар болсон талаар мэдээлэл гарсан бөгөөд уг мэдээлэл нь ташаа, зорилтот бүлгийн дараалалд өөрчлөлт ороогүй гэжээ.

Мөн энэ талаар УИХ-ын Тамгын газраас ташаа мэдээлэл гэдгийг мэдээлээд байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.