Eruul.gerege.mn-нд шинжилгээний хариу шивэгдээгүй бол хотоос гаргахгүй

Eruul.gerege.mn-нд шинжилгээний хариу шивэгдээгүй бол хотоос гаргахгүй

Хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр /2021.03.03/-өөс үйлчилгээнд гарч байгаа. Орон нутагт зорчиж буй иргэд 72 цагийн дотор PCR  шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох юм.

Үүнтэй холбоотойгоор хувийн эмнэлгүүдэд хийлгэсэн PCR шинжилгээний хариуг тооцохгүй, хотоос гаргахгүй байна гэх гомдол иргэдээс олон ирж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Орон нутгийг зорьж байгаа иргэдийг 72 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Хотын шалган нэвтрүүлэх постууд дээр иргэдийн шинжилгээний хариуг шалгаж байгаа. Ингэхдээ eruul.gerege.mn-нд нэвтэрч, хаана хэзээ өгсөн шинжилгээ болохыг нь шалгаж байна. Одоогоор хувийн эмнэлгүүдээс зөвхөн “Интермед” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу л тус сайтад шивэгдэж байгаа. Хэрэв тус сайтад нэвтрэхэд хариу нь харагдахгүй бол хотоос гаргах боломжгүй” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.