Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийн үзүүлэлтээр тэргүүлж байна

Монгол Улс бүс нутагтаа хүний эрхийн үзүүлэлтээр тэргүүлж байна

1941 онд АНУ-д байгуулагдсан Freedom House төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлжээ. Ингэхдээ улс орнуудыг “эрх чөлөөтэй”, “хагас эрх чөлөөтэй”, “эрх чөлөөгүй” гэсэн гурван ангилалд хуваасан байна.

“Freedom in the World 2021” тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-аас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтсан байна. Ази тивд зөвхөн Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израйль, Зүүн Тимор улсууд ийм ангилалд багтжээ.

“Heritage foundation” судалгааны байгууллагаас гаргасан “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2021”-д Монгол Улс 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “дундаж эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан байна. Харин эдийн засгийн эрх чөлөөгөөр 100 онооноос 62.4 оноо авсан байна. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт бөгөөд юуны түрүүнд санхүүгийн байдал сайжирсантай холбоотой гэнэ. Монгол Улс уг судалгаанд хамрагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн 40 улс дотроос 14 дүгээрт бичигдсэн байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.