Хилийн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг энэ сард багтаан коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Хилийн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг энэ сард багтаан коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ.

Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй хэмээн үзсэн байна. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод манай талаас 50 орчим жолоочийг байрлуулан ачаа тээврийг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Замын-Үүд боомтод ачаа ачиж очсон жолооч машинаа хилийн зааг “0” цэгт хүргэж байршуулах бөгөөд Эрээнд ажиллаж байгаа жолооч импортын ачаатай машиныг жолоодон мөн “0” цэгт ирж, машинуудыг солих байдлаар импорт, экспортын барааг тээвэрлэж буй. Үүнээс үүдэн хилээр ачаатай нэвтрэх хурд удаашралтай байсаар байгаа юм.

Нүүрсний экспортын хувьд Тавантолгой-Цагаан хад чиглэлийн уртын тээвэрт 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт 2,000 жолооч ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээлж байсан.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.