БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа дахин гурван хүн нас баржээ

БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа дахин гурван хүн нас баржээ

БНСУ-д Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакцин хийлгэсний дараа дахин гурван хүн нас барж, нас барсан тохиолдол тав болсон байна.

Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлж буйгаар, нас барсан хүмүүс бүгд хавсарсан өвчтэй байжээ. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын хоёр нь 50 гаруй насны эрэгтэй хүмүүс бөгөөд асрамжийн газрын эмнэлгүүдийн өвчтөнүүд байсан байна. Тэдний нэг нь вакцин хийлгэснээс 41 цагийн дараа, нөгөө нь 15 цагийн дараа нас баржээ.

Гурав дахь тохиолдол нь хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт эмчлүүлж байсан 20-30 насны эмэгтэй байна. Уг эмэгтэй вакцин хийлгэснээс хойш 15 цагийн дараа нас баржээ. Мэргэжилтнүүд нас барсан тохиолдлууд вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.