Ихэр ачийнхаа хүйсийг солиулахын тулд фермээ заржээ

Ихэр ачийнхаа хүйсийг солиулахын тулд фермээ заржээ

Дэлхийн түүхэнд анх удаагаа ихэр хоёр залуу хүйсээ солиулах хагалгааг нэг өдөр хийлгэсэн явдал Бразилд гарлаа. Ихэр хоёрын хүйсийг солих хагалгаа нийтдээ таван цаг үргэлжилсэн гэнэ.

19 жилийн өмнө хорвоод мэндэлсэн ихэр хоёр хүү багаасаа л өөрсдийгөө охин шиг гоёж, эмэгтэй хүн гэж итгэж өссөн байна. Өнгөрсөн жил нэг нь эмэгтэй хүн болж чадахгүй нь гэж гутарсандаа амиа хорлохыг завджээ.

Үүний дараагаар өвөө нь тэдний ирээдүйн төлөө өндөр үнэтэй хагалгааны төлбөрийн төлөхийн тулд фермээ заржээ. Бразилд хүйс солих хагалгааг 2011 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд 18 болон түүнээс дээш насныханд л хийх хуультай.

Мөн хагалгаа 100 мянган бразил реал буюу монгол мөнгөнд шилжүүлбэл ойролцоогоор 50 сая төгрөг болох юм. Өвөө нь фермээ зарж, мөн ихрүүдийн эцэг эх ч чадлынхаа хэмжээгээр мөнгө гаргаснаар мөрөөдлийг нь биелүүлсэн байна.

“Эгч бид хоёр үргэлж бие биенийгээ дэмжсээр ирсэн. Одоо бол хоёулаа үнэхээр жаргалтай байна. Одоо бид бусдаас айж, ичиж, нуугдаж явах хэрэггүй болсон. Заавал эрчүүдийн хувцас өмсөх шаардлагагүй боллоо. Одоо жинхэнээсээ амьдарч эхэлж байгаа юм шиг санагдаж байна” хэмээн Майла гэх ихрийн өрөөсөн ярьжээ. Нөгөө ихрийг Софиа гэнэ.

Майла Аргентинд их сургуульд сурдаг бол Софиа Сан-Паулуд инженер болохоор суралцаж буй ажээ. Тэд өвөөгийнхөө ачийг хариулж, өөрсдийнхөө олсон мөнгөөр сайхан байр авч өгнө, мөн фермтэй болгоно гэж бодож ажиллаж байгаа юм байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.