Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэ

Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд дэлгэнэ

С.Зоригын амь насыг хөнөөсөн хэмээгдэж ял эдэлж буй Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргаж олон нийтэд ил болгоно хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шүүхийн гэм буруугийн асуудлыг гүйцэтгэх засаглал ярьж болохгүй. Гагцхүү шүүн талсах ажиллагаа шударга явагдсан эсэх, хүний эрх зөрчсөн эсэх асуудлыг эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хөндөж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй.

ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал байсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн. Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал. Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан.  

Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь, түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина. гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.