С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэ

С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэ

Улсын онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

1. Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай  газруудад хязгаарлалт тогтоохоор боллоо. 

2. Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хнийг 85 цэгт вакцинжуулж эхэлнэ. 

3. Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгөхөөр боллоо.

4. Kрон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан: Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэх юм. Ингээд хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана. Вакцинжуулалтын ажлыг аюул эрсдэлгүйгээр өндөр зохоин байгуулалттайгаар хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Халдвар хамгааллын дэглэм болон хяналтыг сайжруулах тал дээрхолбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө хүргүүлэх тал дээр анхаарах үүрэг болголоо. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ. Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна. Маргааш 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Улаанбаатар цахилгаан түгээх станц, орон сууц, хил хамгаалах ерөнхий газар, төрийн үйлчилгээний компани, цэвэрлэх байгууламж, ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана. Гуравдугаар сарын 10-ны өдөр худалдаа үйлчилгээний багууллагынхан, 11-нээс багш боловсролын байгууллагынхан хамрагдана. Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ. Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан. Нийт 85 цэг ажиллана” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.