2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

Гуравдугаар сарын 8-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдол 3336 болж үүнээс 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрчээ.

Мөн коронавирусийн халдвартай хүнд биетэй байсан нэг хүн бөөр, сахарын дутагдлаар нас барлаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Тухайн иргэн оношлогдсоноосоо хойш 21 дэх хоног дээрээ эмчлэгдэж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, чихрийн шижингийн хүндрэлээр нас барлаа. Ийнхүү манай улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо 7 боллоо. Шинжилгээний хариу нь сөрөг гарлаа гэж хариуцлагаа сулруулаад халдвар авч байна. Сүүлийн үед болсон хоёр ч буяны ажлын улмаас халдвар тархсан. Төв аймагт халдвар авсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад явсан. Түүний улмаас 100 гаруй хүнийг тусгаарлан ойрын хавьтлын 60 орчим хүнээс шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрсэн. Кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон тохиолдол илэрсэн өдөр боллоо. Хүн бүр хариуцлагатай байх шаардлагатай байна. Вакцин хийлгэсэн эмч нарын бие муудаж, мэдээгүй болсон зүйл байхгүй” гэлээ.

Иймд ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.