Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр НЭМҮТ-ийн бүсгүйчүүд 24 цагаар ээлжлэн ажиллаа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр НЭМҮТ-ийн бүсгүйчүүд 24 цагаар ээлжлэн ажиллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ цаг үед эмэгтэйчүүд, охидын оруулж буй хувь нэмрийг Нэгдсэн Үндэстний байгууллагаас онцгойлон цохон тэмдэглэсэн байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт ажилтнуудын 80 орчим нь эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн эмэгтэйчүүдээс бүрддэг.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр НЭМҮТ-ийн бүсгүйчүүд 24 цагаар ээлжлэн Шуурхай 119 тусгай дугаар дээр болон Молекул биологийн лабораторит PCR шинжилгээ хийх, коронавируст халдвар орон сууцанд дамжиж буй шалтгааныг тогтоох судалгаа хийх зэрэг ажил үүргийг гүйцэтгэн өнгөрүүллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.