“Twitter”-ийг үндэслэгчийн анхны жиргээний үнэ 2.5 сая ам.доллар болж өслөө

“Twitter”-ийг үндэслэгчийн анхны жиргээний үнэ 2.5 сая ам.доллар болж өслөө

“Valuables” цахим дуудлага худалдаанд оруулсан, “Twitter” нийгмийн сүлжээг үндэслэгч Жек Дорсигийн анхны жиргээний үнэ даваа гаргийн орой 2.5 сая ам.доллар болж өсжээ.

Анхны жиргээг эзэмших эрхийн төлөөх гол өрсөлдөөн “Bridge Oracle” компанийн ерөнхий захирал Хакан Эстави болон Хятадын бизнес эрхлэгч, “Tron” криптовалютыг үндэслэгч Жастин Сан нарын хооронд өрнөж байгаа юм. Жастин Сан өнгөрсөн долоо хоногт анхны жиргээний төлөө 2 сая ам.доллар тавьсан бол Эстави даваа гаргийн орой 500 мянган ам.доллароор өсгөсөн байна.

Худалдаа дуусахад нийт дүнгийн 95 хувийг Дорси, 5 хувийг нь цахим дуудлага худалдааг зохион байгуулагчид авах юм. Харин дахин худалдсан тохиолдолд 87.5 хувийг худалдагч, 10 хувийг жиргээг бичигч, 2.5 хувийг “Valuables” авах бөгөөд гүйлгээг криптовалют ашиглан хийх аж.

Дорси анхны жиргээгээ 2006 оны гуравдугаар сарын 21-нд байрлуулжээ. Тухайн үед тэрбээр “Би зүгээр л “Twitter” -ээ тохируулж байна” гэж бичсэн байна. Дорси жиргээгээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуудлага худалдаанд тавьжээ.

“Twitter” компаниас мэдэгдсэнээр, худалдан авагч нь жиргээний эрхийг бүрэн эзэмших бөгөөд цаашдаа зарж борлуулах, хадгалах эрхтэй байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.