“Samsung” компани “Galaxy A52”, “A72” гар утаснуудаа танилцуулна

“Samsung” компани “Galaxy A52”, “A72” гар утаснуудаа танилцуулна


БНСУ-ын “Samsung Electronics” компани шинэ загварын ухаалаг гар утаснуудаа танилцуулах үйл ажиллагааг ирэх долоо хоногт зохион байгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Энэ сарын 17-нд цахимаар явуулах “Galaxy Awesome Unpacked” үйл ажиллагааны үеэр “Galaxy A52”, “A72” гар утаснуудыг танилцуулах төлөвтэй байна.

“Samsung” компани “Galaxy A” загварын утаснууддаа зориулан танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулдаггүй байсан бөгөөд ийнхүү анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.

“Samsung” шинэ гар утаснуудынхаа үзүүлэлтийн талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч эх сурвалжуудын мэдээлснээр, “A52”, “A72” нь тус бүр 6.5, 6.7 инчийн дэлгэцтэй, ардаа 64 мегапикселийн гол камер бүхий дөрвөлжин камерын хэсэгтэй байх ажээ.

БНСУ-д “5G” сүлжээ дэмждэг “A52”, “A72” гар утсыг энэ оны хоёрдугаар улирлаас 500 мянгаас /440 ам.доллар/ 600 мянган воноор худалдаалах төлөвтэй байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.