Вакцин хийлгэсний дараа ямар зовуурь илэрвэл хэвийн байх вэ?

Вакцин хийлгэсний дараа ямар зовуурь илэрвэл хэвийн байх вэ?

Манай улсад дархлаажуулалтын ажил үргэлжилж өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Харин зарим хүн халдвараас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа боловч вакцинжуулалтаас үүдэж болзошгүй гаж нөлөөнөөс эмээж байна. Тэд хурдан хугацаанд гарган авсан вакцинууд үнэхээр аюулгүй эсэх, тэдгээрийн гаж нөлөөний талаар бүрэн судалсан эсэхэд эргэлзэж байгаа юм.

Дани, Исланд, Норвеги, Итали, зэрэг улсууд АстраЗенека вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсаны улмаас вакцинжуулах үйл ажилагаагаа түр зогсоогоод байна.

Энэхүү мэдээллийг судалж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

 Тэрбээр, ““Астразенека” вакцин хийлгэсэн хүн цусны бөөгнөрлөөс болж нас барсан. Зарим орон энэхүү вакциныг түр хориглосон гэдэг мэдээлэл гарсан. Одоогийн мэдээллээр, Европын найман улс энэхүү вакциныг тарихаа түр хойшлуулсан.  Цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой байна уу,  эсвэл өөр шалтгаанаас болж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа. ДЭМБ-аас энэхүү вакцин Европын найман улсад болж байгаа үйл явдалтай холбоотой байна уу гэдгийг шалгахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа” гэв.

Тиймээс манай улсад хийгдэж буй ДӨРВӨН төрлийн вакциныг хийлгэсний дараа ямар зовуурь илэрвэл хэвийн болох, ямар гаж нөлөө илэрч болзошгүйг танилцуулъя.

Вакцин хийлгэсний дараа илрэх зовуурь

Вакцинжуулалтад хамрагдсаны дараа тодорхой зовуурь илрэх нь хэвийн үзэгдэл юм. Тодруулбал, вакцин тариулсан хэсэг улайж, хавдаж, хөндүүрлэж болно. Мөн вакцин хийлгэснээс хойших эхний гурван хоногт сульдах, толгой өвдөх, үе мөч өвдөх тохиолдол бий.

Ховор тохиолдолд илрэх гаж нөлөө

Вакцинжуулалтын хэвийн зовууриудаас гадна зарим тохиолдолд харшлын урвал үзүүлэх гэх мэт гаж нөлөө илрэх тохиолдол бий. Гэвч эдгээр нь тусдаа тохиолдол юм.

  1. BioNTech/Pfizer”-ийн вакцин

Германы “BioNTech”, АНУ-ын “Pfizer” компанийн “BNT162b2” вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх үе шатанд ноцтой гаж нөлөө илрээгүй. Уг вакциныг хийлгэсний дараа сульдах, толгой өвдөх зэрэг ердийн зовуурь ахимаг настай хүмүүст харьцангуй бага илэрчээ.

Гэсэн хэдий ч уг вакцинаар тариулсны дараа цөөн хүнд харшлын хариу урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, АНУ-д нэг, Их Британид хоёр хүнд анифилаксийн шокийн шинж болох арьс улайх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

  1. AstraZeneca”-гийн вакцин

Маш нийтлэг илрэх урвалууд… Тарилга хийлгэсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, загатнах, хагагнах, хөхрөх, Ерөнхийдөө бие сульдах, Ядрах, Халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч эсвэл булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Нийтлэг бусаар…   Толгой эргэх, хоолны дуршил буурах, хэвлий хэсгээр өвлөх, хэт их хөлрөх, арьс загатнах, тууралт гарах

Дээрх шинж тэмдэгүүд нь 2-3 хоногт үргэлжлэх бөгөөд хэрэв удаан үргэлжилбэл харъяа эрүүл мэндийн байгууллагад хандана уу?

  1. ОХУ-ын “Sputnik V” вакцин

“Sputnik V”-г ОХУ-д төдийгүй Беларус, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Бразил, Аргентин зэрэг олон оронд хэдийн хэрэглэж эхэлсэн юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, уг вакциныг хийлгэсний дараа толгой өвдөх, халуурах зэрэг ердийн зовууриуд илэрч байгаа ажээ. Мөн Аргентинд 32103 хүнд вакцин хийхэд 317 хүнд ердийн зовуурь илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Харин “Sputnik V” вакцин хийлгэсний дараа ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. 

  1. БНХАУ-ын Синофарм

Хятадын төрийн өмчийн “Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакцины Зүүн Өмнөд Азийн орнууд худалдан авч хийлгэж байгаа бол хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлж, 20 гаруй улсад экспортолж байна.

Халдварт саа, улаан бурханы гээд бүх вакциныг гаргаж авсан уламжлалт аргад тулгуурласан, сулруулсан вирусийг агуулсан уг вакцинд сөрөг нөлөө бараг байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Sinopharm группын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, уг вакцинаар 1 сая хүнийг тарьсны дараа ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй ажээ. Гэвч ДЭМБ өдийг хүртэл уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг олгоогүй байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.