ИРГЭД: Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

ИРГЭД: Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэд дараах асуудлаар түлхүү хандаж мэдээлэл авч буй аж. Үүнд мэргэжлийн байгууллагаас доорх хариултыг өгч байна.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин хийлгэснээр таныг “Ковид 19” халдвараар өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Хүүхдэд коронавирусийн эсрэг вакциныг хийх үү?
-Үгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийж эхэлж байгаа.

-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн зовуурь илрэх вэ?
-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас гурван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 59 буюу 20.1 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар, 56 буюу 19.1 хувийг шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.