Жорж Флойдын гэр бүлд 27 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно

Жорж Флойдын гэр бүлд 27 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно

2020 оны тавдугаар сард цагдаа нарын гарт амь үрэгдсэн хар арьст эр Жорж Флойдын гэр бүлд 27 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг Миннеаполис хотын Зөвлөлөөс гаргажээ.

Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр болж буйг Жорж Флойдын амийг бүрэлгэсэн хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан Бэн Крамп мэдэгдсэн байна.

2019 оны тавдугаар сард цагаан арьст эмэгтэй Жюстин Рущикийн амийг хар арьст цагдаа хөнөөсний дараагаар гэр бүлд нь 20 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байжээ.

Жорж Флойдын гэр бүлийнхэн энэхүү 27 сая ам.доллараас 500 мянгыг нь хэрэг гарсан тухайн дүүргийн орчин нөхцөлийг сайжруулахад хандивлана гэдгээ мэдэгджээ.

Энэ явдлын дараагаар АНУ-ын олон муж хотод эсэргүүцлийн жагсаал болж, Black Lives Matter хөдөлгөөн дэлхийн олон улс оронд ч мөн адил өрнөсөн.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.