Мөнгө авсан асуудалд нэр холбогдсон шүүгч нарыг өөрийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгдлээ

Мөнгө авсан асуудалд нэр холбогдсон шүүгч нарыг өөрийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгдлээ

Нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тус асуудалд нэр холбогдсон 5 шүүгч, шүүхийн захиргааны 6 ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр гарч буй уг асуудал нь үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн биеэр шалгуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгчдийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье” гэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.