Баянзүрх дүүргийн 26-р хороонд тав хоногийн хатуу хөл хориог өнөөдрөөс тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тав хоногийн хатуу хөл хориог өнөөдрөөс тогтоолоо

Баянзүрх дүүргийн XXYI хорооны иргэдийг гуравдугаар сарын 17-ны буюу өнөө өглөөний 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хатуу хөл хорионд орууллаа. Тав хоногийн хатуу хөл хорионы үеэр цагдаа, хүчний байгууллагынхан 24 цагийн өндөржүүлсэн хамгаалалтад гарах ба зөвхөн хүнсний зүйл худалдан авах, эмийн сан орохоос бусдаар гадагш гарахыг хатуу хоригложээ. XXYI хороонд хязгаарлалтыг ийнхүү хийжээ. Үүнд,

– Home Plaza-гийн зүүн уулзвараас Жанжин зах руу нийлдэг гарц,

– Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар,

– Саруул хорооллын хойд нүхэн гарц,

– Баянмонгол хорооллын хойд нүхэн гарц авто замаар, явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.