“Босоо” С.Ганбаатар Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудаж шоудав

“Босоо”   С.Ганбаатар Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудаж шоудав

“Монгол ялна”-ыг дэмжиж УИХ-ын гишүүн Сү.Батболд руу дайрах болсон С.Ганбаатар гишүүн Оюу толгой гэх улс төрийн шоу хийдэг мөнхийн сэдвээ орхижээ. Учир нь Оюу толгойн гэрээ шинэчлэгдэхээр яригдаад эхэлсэн тул тэрээр ээлжит дайралтаа хийх боломжгүй болсон. Түүний шинэ сэдэв нь Сү.Батболд. Ерөнхийлөгчид нэр дэвших санаархлаа хэвлэлийнхний өмнө илэрхийлсэн “босоо” хэмээх С.Ганбаатар  УИХ-ын гишүүн  Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудаж байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь С.Баярцогт, эдийн засагч Отгочулуутай  Оюу толгойгоор мэтгэлцээнд дуудаад илтэд асуудлаа мэдэхгүй ялагдаж байсан. Ялагдах хэрнээ мэтгэлцэх дуртай “босоо” Ганбаатар гишүүн Сү.Батболдод ялагдахаар шийдсэн үү, эсвэл ээлжит шоугаа хийж, мэтгэлцээн зарлав уу. УИХ-ын гишүүн Сү.Батболд С.Ганбаатартай ямар сэдвийн хүрээнд юугаа ч ярьж, мэтгэлцэх юм бол. Шоу нь ихдсэн С.Ганбаатарын хувьд хууль батлалцах УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажлаа л хиймээр байна.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.