Соёлын сайд Ч.Номингийн салбараа харах өнцөг нь ОЁДЛЫН ҮЙЛДВЭР үү?

Соёлын сайд Ч.Номингийн салбараа харах өнцөг нь ОЁДЛЫН ҮЙЛДВЭР үү?

Засгийн газар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй 18-34 насны залуучуудыг нэг сарын сургалтад хамруулж, сая төгрөгөөр урамшуулахаар болсон. Эхний ээлжинд Улаанбаатар хотын 500 ажилгүй залуусыг хамруулахаар төлөвлөсөн. 

Тэгвэл сая төгрөгийн халамжтай сургалтад суух залуус Соёлын яамны гаргасан загварын хувцсаар жигдрэх гэнэ. Өөрөөр хэлбэл Соёлын яам хувцас үйлдвэр, Соёлын сайд Ч.Номин оёдолчин болжээ.  

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит шоунд 5000 залууг татан оролцуулах гэж улмаар бэлэн мөнгө тарааж хэл аманд орохын оронд тэтгэлэг хэлбэрээр өгчихвөл хэл амгүй болох тул энэхүү шийдлийг сэджээ. Залуусын тэтгэлэгт 5 тэрбум нь зарцуулагдах бол үлдсэн 6.8 тэрбум нь байр, хоол, сургуулийн үйл ажиллагааны зардал, багш нарын цалин хангамжид шингэнэ. Маш товчхондоо сонгуулийн сурталчилгаанд ашиглах залуу ухуулагч нараа бэлдэнэ гэсэн үг. 

Харин Соёлын яамнаас гаргасан хувцас нь нэр дэвшигчийг дэмжигчиид зориулсан эд байж болох юм.

11.8 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвлөгөө нь Соёлын яамны дэргэдэх оёдлын үйлдвэр, эсвэл хамаарал бүхий этгээдийнхээ хувцасны үйлдвэрийг дэмжих ухаан уу гэдгийг харах л үлдлээ. За ямартай ч энэ мөнгө залуусын сайн сайхны төлөө зарцуулагдахгүй нь лавтай. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.