Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгахаар болжээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгахаар болжээ

Улсын ерөнхий прокурорын газрын санаачилгаар хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Олноо шударга гэгддэг ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шударга бустай тэмцэж  хонгилоор оруулагсдыг шалгаж тогтоох үүрэг чиглэл өгч байна.  

Уг ажлын хэсэг нь иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах бөгөөд гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авч байгаа юм байна.  

Шударга бустай тэмцэх УЕП-ын санаачилга бодит ажил хэрэг болж түрүүчээсээ олны дуулиан татаад буй хэргүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж эхлэв. Үүний нэгэн жишээ нь УЕП-ын орлогч М.Чинбат, Д.Энхтөр нарын прокуроруудын нэр холбогдоод байгаа хэргийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан анхааралдаа авч, Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгахаар болсон байна.

УЕП-ын газрын мэдээлснээр “Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хянаж үзээд прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлэхээр болжээ. Уг хэрэгт шийдвэр гаргасан Прокуроруудыг мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг тогтоосны дараа хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь  хуурамч гарын үсэг ашиглан бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн. Мөн өөр нэг иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа хадгалаастай байхад нь хаясан гээсэн зар гаргуулан дахин шинээр авсан гэх хоёр ч хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдсан юм. 

Шударга, нэр цэвэр прокурор гэгддэг Б.Жаргалсайхан хуудуутай хэрэгт нэр холбогдсон хуулийн ажилтнуудаа шударгаар шалгуулах шаардлага тавьж, үнэн зөвийг нь тогтоохоор идэвхийлэн ажиллаж байгааг нь дуулиан татсан хэд хэдэн хэргийг задалж байгаагаас нь харж болно.  

Х.ОД


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.