Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх үүрэг өглөө

Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгч иргэдийг гэрээр нь тусгаарлаж эмчлэх үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж байна.

Тодруулбал, цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулалтыг хянаж сайжруулахаар мэргэжилтнүүдтэй хуралдаж байгаа юм.

Халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна.Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ.

Өдгөө эмчлэгдэж буй иргэдийн 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.