Г.Дамдинням: Хонгилын улс төр дотооддоо багтахаа болиод гадаад далайг гатлаад явж байна

Г.Дамдинням: Хонгилын улс төр дотооддоо багтахаа болиод  гадаад далайг гатлаад явж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ё.Отгонбаяр элчин сайд сайн ажиллаж байгаа. Нийслэл хотын цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэх төслийг оруулж ирсэн. Короногийн вакцин, албан айлчлал гээд төлөвлөсөн ажлууд байгаа юм байна лээ. Сонгууль угтсан хар Пи-Ар-ийн золиос болж байна. Эргүүлэн татах үндэслэл нь хууль батлуулсангүй гэж байх шиг байна. Гадаад харилцааны талаарх дэг жаягаа харах хэрэгтэй. Алтанхуяг гишүүн Засгийн газраа муулсан хүнээ олоод ир гэж байна. Байгаа ш дээ. АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа 30 мянган гаруй иргэдээ орхиод энэ хүнд цаг үед элчингээ татах нь зөв үү? Буруу юу? Гадаадад суух элчингийн томилгоон дээр анхаарах ёстой. Шаардлагагүй хангахгүй, тэнцэхгүй хүмүүс томилогдоод байна


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.