Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой буюу Монгол цэргийн өдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлж Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх анхны ялалтаа байгуулсан түүхэн өдөр юм.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан эл өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон юм.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.