УИХ: Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахгүй

УИХ: Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ. УЛмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.