ЭМ-ийн сайд С.Энхболд: БЗД-ийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоох санал өгөөгүй

ЭМ-ийн сайд С.Энхболд: БЗД-ийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоох санал өгөөгүй

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:36 мянган иргэнтэй  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог яагаад гэнэт хатуу хөл хорио тогтоочихов оо. Хүнсний худалдааны төвүүд ажиллахгүй байгаа. Иргэд торонд жаахан хүнсний юм аваад орох гэхээр торыг нь ухаад шалгаад байх юм. Коронаг чинь торонд хийгээд орохгүй биз дээ? 

Шадар сайд С.Амарсайхан: Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо урьдчилсан мэдээлдэг байх холбогдох дүрэм журам бий. Зарим албан тушаалтан урьдчилсан байдлаар мэдээлэхээр гадаад явчихдаг гэж  хэлсэн байсан. Худалдаа, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хөл хорионы үеэр сайн ажиллах ёстой. Иргэдийн хүнсний торыг шалгаж болохгүй. Тус хорооны Засаг даргыг улстөржүүлж, халаа сэлгээ хийх гэж байгааг анхааруулъя. УОК холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг аймаг орон нутаг, нийслэл дүүргүүд хангаж байгаа. Шат шатандаа ойлголтын зөрүүгүй хэрэгжих ёстой. Хэрэв 26 дугаар хорооны иргэдийн бүх шинжилгээний хариу маргаашдаа амжаад гарвал урт хугацаанд хөл хорихгүй вакцинжуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Аль болох нийтээр нь хөл хорихгүй хэсэгчилсэн байдлаар хөл хориог тогтоох чиглэлтэй л ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт аль дүүрэг, хороонд өндөр байна вэ гэдэг судалгааг НОК-т өгсөн. Бид УОК, НОК-т саналаа зөвхөн хүргүүлсэн болохоос биш хатуу хөл хорио тогтоох талаар огт тусгаагүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 11-нээс 16-ны хооронд 38 байранд 54 голомт 188 ойрын хавьтлыг илрүүлсэн. Түүнээс биш хатуу хөл хорио тогтоох санал өгөөгүй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.