Херо Б.Баатарыг тагнасан асуудлаар Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байна

Херо Б.Баатарыг тагнасан асуудлаар Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байна

“Херо” энтертайментын найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга асан Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа “Херо” энтертайментийн компьютерийг хакердаж, мөн найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан баримтууд илэрсэн байна. Эл асуудалтай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж байгаа ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдүүлэг өгөхгүй байгааг ТЕГ-аас мэдээллээ.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү: “Херо” энтертайментийн найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцад хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн алдагдсан бичлэгийг Б.Хурц нь гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан байх магадлалтай нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүмүүсийг дуудаж шалгаж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг дуудсан ч одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй байна. Б.Хурцад хоёр удаа ирж мэдүүлэг өг гэж дуудсан байгаа. Цаашид ирэхгүй бол прокурорын дуудан ирүүлэх хуудас өгнө.

Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улс төрийн зорилгоор олон хүнийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудал мөн яригдаж байна. Үүнээс гадна ТЕГ-ын дарга Б.Хурц нь С.Зориг агсны хэрэгт ял шийтгүүлсэн Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон. Энэ хэргийн шүүх 2019 оноос хойш зургаан удаа болсон ч өдийг болтол шийдэгдээгүй байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.