Царайлаг блогчин бүсгүйг 50 настай эр гэдгийг илрүүлжээ

Царайлаг блогчин бүсгүйг 50 настай эр гэдгийг илрүүлжээ

Японы нэгэн алдартай блогчин бүсгүйг үнэндээ 50 орчим насны эр гэдгийг санаандгүй зургаар илрүүлжээ. Твиттерт Ясуко гэх нэртэй блогчин бүсгүй мотоциклд дуртай бөгөөд мотоциклтой зураг байнга оруулдаг гэнэ.

18 мянган дагагчтай залуухан бүсгүйн жиргээнд оруулсан нэгэн зураг дээр арын толинд нь урт үстэй эрэгтэй хүн харагдаж буйг нэгэн анзааргатай хүн олж харжээ. Үүний дараагаар Зүнги хэмээх 50 орчим насны эр өөрийгөө цаашид нуух утгагүй гэж үзсэн байна. Түүний өгүүлснээр мотоциклоороо гайхуулж, алдарших гэсэн боловч ахимаг насны царай муутай эрийг дагах хүн цөөн тул гар утсаар дүр төрх өөрчилдөг программыг байнга ашигласаар өдийг хүрсэн гэнэ.

Зүнги ингэж үнэнээ дэлгэснийхээ дараа ч гэсэн Ясуко бүсгүйн дүрээр жиргээ хийсээр байгаа ажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.