Британийн иргэдийг чанга дуу, хүчтэй дэлбэрэх чимээ айлгажээ

Британийн иргэдийг чанга дуу, хүчтэй дэлбэрэх чимээ айлгажээ

Их Британийн Сомерсет болон Дорсетийн нутгийн иргэдийг үдээс хойш 15 цагийн орчимд чанга дуу, хүчтэй дэлбэрэх чимээ ихэд айлгаж, цочирдуулжээ. Мөн олон байшингийн цонх, толь чичирсэн байна.

Болсон явдлын талаар олон нийтийн сүлжээнд хүмүүс бичсэнээс дурьдвал:

  • Манай гэрийн цонх яг хагарах шахлаа. Аймаар чичирлээ.
  • Манай гэрийн ойролцоо байсан нугаснууд их айж, харайж, хашгичлаа. Дараа нь хүчтэй дэлбэрэх дуу сонстлоо.
  • Байшин маань яг нурж унах гэж байгаа мэт боллоо. Газар хөдлөлт боллоо гэж бодоод хүүхдүүдээ аваад гудамжинд гарч зогслоо… гэх мэтээр иргэд бичжээ.

Мөн нэгэн таксины жолооч тэнгэрт цайвар өнгийн нисдэг биет шиг зүйл харснаа олон нийтийн сүлжээнд зургийг нь оруулсан байна.

Их Британийн Батлан хамгаалах яамнаас тэрхүү дуу чимээ, чичирхийлэлт цэргийн хээрийн сургуулилттай огт холбоогүй гэж мэдэгджээ. Мөн цаг уурын шинжилгээний газраас газар хөдлөлт болоогүй гэжээ. Ингээд юу болсныг иргэд ойлгоогүй байтал одон орончид учрыг тайлж хэлжээ.

Дэлхийн агаар мандал руу огторгуйн биет орохдоо дэлбэрч, тэр нь Сомерсит болон Дорсетийн иргэдэд мэдрэгдсэн гэж одон орончид мэдэгдсэн байна. Азаар огторгуйн биет магадгүй жижигхэн солир байсан тул газарт хүрэлгүй агаар мандалд дэлбэрч, замхарсан байж магадгүй хэмээн тайлбарлажээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.