Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийг тэнгэрт тулгасан Засгийн газар Сү.Батболдынх байжээ

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийг тэнгэрт тулгасан Засгийн газар Сү.Батболдынх байжээ

Монгол Улсын түүхэнд 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн удирдаж байна. 1912 онд Т.Намнансүрэн анхны Ерөнхий сайдаар ажилласан хэмээн түүхэнд тэмдэглэгдснээс хойш 2021 он буюу өдгөө отгон сайдаар Л.Оюун-Эрдэнэ 33 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.

Манай улс 1990 оны ардчилсан анхны сонгуулиа хийж Ерөнхий сайдаар ажилласан Д.Бямбасүрэн, П.Жасрай нар нийгмийн шилжилтийн үеийг даван туулах, хоёр хөршөөсөө өөр гадаад харилцаагүй байсан манай улсын хувьд гадаад харилцаанд хамаг анхаарлаа хандуулах нь гол зорилго байв. Түүний дараа М.Энхсайхан Ерөнхий сайд болж, эдийн засгийн реформыг хийж, төрийн өмчийг задалж, хувийн сектор бий болгох ажлыг эрчимжүүлсэн гэгддэг. Дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нарын Ерөнхий сайдууд ажиллав.

Үе үеийн Ерөнхий сайд нарын тэргүүлсэн Засгийн газрын гол ажлын үр дүн бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт, үзүүлэлтээр хэмжигддэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхий сайд нарын засаглалын нас дунджаар хоёр жил орчим байсан бөгөөд 18 дахь Ерөнхий сайдын нүүрийг үзжээ.

1990 оноос хойшх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхий сайд нараас хэний тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлт өсөлттэй байв гэх мэдээллийг тоймлон хүргье.

Монгол Улсын Ерөнхий сайдаар 2009-2012 онд ажилласан Сү.Батболдын Засгийн газар эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй буюу 2011 онд ДНБ-ний өсөлт 17,3 хувьд хүрч байв.  Үүнээс хойш одоог ч хүртэл үүнээс давсан эдийн засгийн өсөлт гараагүй нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийг тэнгэрт тулгасан Засгийн газар болж түүхэнд үлдэх нь.

Сү.Батболдын Засгийн газрын үе бол дэлхийн эдийн засгийн их хямралын үе тохиосон амаргүй үе байсан. 2008 оны сүүлээс дэлхийн эдийн засаг маш гүнзгий хямралд нэрвэгдэж Монгол Улсын эдийн засаг ч гэсэн их хүнд байдалд орж эдийн засаг өсөх биш хасах 1,6 хувиар хумигдаж байсан цаг үед Сү.Батболд Ерөнхий сайдаар ажилласан хэдхэн жилийн хооронд Монгол Улсын эдийн засаг 17,5 хувийн өсөлттэй болж чадсан. Тухайн үед уул уурхайн төслүүдийг эхлүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монголыг ид сонирхсон эдийн засаг хөл хөдөлгөөнтэй “буцалсан” үе байв. Ингэж Сү. Батболд МАН-ын дарга, Ерөнхий сайд хийсэн гурван жилдээ хамгийн том түүхэнд үлдэх үр дүнг үзүүлжээ. Сү.Батболдын Засгийн газрын дараанаас эдийн засгийн уналт эхэлсэн. Түүний дараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар байсан. Ялангуяа, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн үйл явдал өнөөг болтол хэрүүлийн алим тарьж яваа.  Ч.Сайханбилэг Дубайн гэрээ үзэглэсэн, Эрдэнэтийн 49 хувийг парламентдаа мэдэгдээгүй дур мэдэн шийдсэн гээд хэрүүлийн алим олныг тарьсан. АН дотроо талцан нэгнээ татан унагааж засаглаж чаддаггүйгээ харуулсан.

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН олонх болж Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед унаж байсан эдийн засаг эргэж сэхэж эхэлсэн. Тэглэх дөхөж байсан эдийн засаг 5,3 хувийн өсөлттэй гарч байж.

Үүний дараах У.Хүрэлсүхийн Засгийн газар утаатай амжилттай тэмцсэн. Эдийн засгийн өсөлт 7,2 хувьд ч хүрсэн байна.  Өнгөрсөн 2019 онд коронавирус гарч эдийн засгийн өсөлтийг дэлхий нийтээр зогсоов.

Одоог ч хүртэл коронавирусын хүчин зүйл эдийн засагт нөлөөлсөөр л байна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар  У.Хүрэлсүхийн команд цаашид Засгийн газраа авч явж чадна гэдэг гол фактороор үлэмж ялалт байгуулсан гэж үздэг.

Залуу сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд коронавирусыг үлэмж бага хохиролтойгоор хямралыг даван туулах нь гол зорилт болж байна. Юутай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидын үеийн эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдэд чиглэсэн халамжийн бодлогод анхаарч, ажлын байраар хангахыг чухалчлан чармайн ажиллаж байна.

Б.САРУУЛ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.