С.Энхболд: Хэсэгчилсэн хөл хорио тогтоож халдварыг хумих арга хэмжээг үргэлжлүүлнэ

С.Энхболд: Хэсэгчилсэн хөл хорио тогтоож халдварыг хумих арга хэмжээг үргэлжлүүлнэ

УОК-ын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариуллаа.

– Булган аймгийн Могод суманд хурдан морины уралдаанд очсон хүнээс коронавируст халдварын тохиолдол илэрсэн. Уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон энэ үед холбогдох хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

– С.Амарсайхан: Уралдаан тэмцээнийг хорьсон байгаа. Бид мэдээллийг нягталж байна. Уг тэмцээнийг зохион байгуулсан, хариуцлага алдсан асуудлаар холбогдох албаны мэдээллийг авч, шаардлагатай хариуцлагыг тооцно. Нэг талд нь халдвар тархахаас сэргийлж ажиллаж байхад, нөгөө талд зарим албан тушаалтнууд хариуцлага алдаж болохгүй. 

– Ойрын үед үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарь хэвээрээ юу?

Гурав, дөрөвдүгээр сардаа багтааж 3500 иргэнээ татан авахаар төлөвлөж байна. Иргэдээ татан авах ажлыг хүндрэлгүй, хуваарийн дагуу явуулна. Мөн манай улстай харилцан нислэг үйлддэг “Корэйн эйр”, “Туркиш эйрлайнс” зэрэг компаниас нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд зөвшөөрлийг нь олгож байна. 

– Дархлаажуулах ажил дөнгөж эхэлж байгаа энэ үед өдөрт гарах халдварын тоо 100-гаас буурахгүй, өнөөдөр гэхэд хамгийн олон буюу 210 тохиолдол илэрлээ. Засгийн газар “Улбар шар” зэрэглэл тогтоох 14 хоногийн хугацаанд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

– С.Энхболд: Шинэ Засгийн газар эдийн засгийн хүнд үед аль болох хөл хорио тогтоолгүй айл, өрхийн орлогыг дэмжих бодлого баримтална. ЭМЯ-наас энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэдийг халдвар хамгааллаа ягштал сахихыг уриалах, халдварыг хумих, хэсэгчилсэн хөл хорио тогтоож тандан судалгаа хийх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Урин дулааны цаг ирж иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, хөл хорио дуусаж, үзвэр үйлчилгээний газрууд нээгдсэн, иргэдийн халдвар хамгааллаа сахих дэглэм суларсан байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.