Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй бол “улаан түвшин” рүү шилжинэ

Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй бол “улаан түвшин” рүү шилжинэ

Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК өчигдөр орой хуралдсан. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Иргэдийн ихэнх нь халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй хэсэг байгаа. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл “улаан түвшин” рүү шилжинэ. Ихэнх тохиолдлууд голомт даган бүртгэгдэж байна.

Вакцинжуулалтын ажлаа ч эхлүүлсэн. Хөл хорио тогтоох амархан. Хаагаад нээх шиг амархан зүйл байхгүй. Зарим хариуцлагагүй зүйл, албан тушаалтнуудаас болж Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно.Шөнийн хориотой холбоотой хязгаарлалт 23:00 цаг хүртэл байгаа. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулалт хийнэ. Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 200 гаруй мянган ажилчид ажилладаг. Тиймээс хяналт тавихаас өөр аргагүй” гэсэн юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.