С.Ганбаатар гишүүн өөртэйгөө мэтгэлцэх гээ юу?

С.Ганбаатар гишүүн өөртэйгөө мэтгэлцэх гээ юу?

Томоохон улстөрчтэй зууралдаж байж имижээ өсгөдөг гэж С.Ганбаатар гишүүнд хэн зөвлөгөө өгсөн юм бол. Нам намын үүд сахин “Намайг Ерөнхийлөгчид дэвшүүлээд  өгөөч” хэмээн гуйж яваа тэрээр энэ удаа Сү.Батболдыг гүтгэж гүжирдвэл анхаарал татаж магадгүй гэснэ тактик барьж байгаа гэнэ. Муу, сайныг хангалттай дуулж ирсэн Сү.Батболд С.Ганбаатар зэргийн гийгүүлсэн гавьяагүй поп улстөрчдийг тоохгүй биз ээ.

Ерөнхий сайд асан Сү.Батболд бол цагтаа улсынхаа эдийн засгийг өсгөж, гадаад харилцаанд нааштай алхмуудыг хийсэн гавьяатай нэгэн. Одоо л түүн рүү улс төрийн зорилгоор боорлоод, элдэв нэр хоч өгөөд байгаа болохоос биш улс төр, бизнесд бол элдүүр нь ханасан нэгэн.

Тиймдээ ч С.Ганбаатарын “Мэтгэлцээн” хэмээх шоу тоглолтонд очсонгүй. Очих ч үгүй байсан нь тодорхой байлаа С.Ганбаатар Сү.Батболдыг мэтгэлцэхээр ирвэл дайралт хийнэ, ирэхгүй бол мөн дайралт хийнэ гэж тооцсон байжээ. Босоо хэмээх С.Ганбаатар их санасан газар олон өдөр хоосон хонох нь дээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.