Улаанбаатарт 6-7 баллын газар хөдлөлт болбол анхааруулах систем 1 минутын дотор дуугарна

Улаанбаатарт 6-7 баллын газар хөдлөлт болбол анхааруулах систем 1 минутын дотор дуугарна

Манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий. Энэ нь зөвхөн УБ-ын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийллээс үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана. Иргэдэд өгч буй зөвлөмж 2 түвшинд байна. Газар хөдлөлт болж гамшиг учирвал би яах вэ гэдгээ иргэдэд нээлттэй өгч буй нь том дэвшил юм. Иргэдийн хамгийн сайн мэддэг “Ширээн дор орох” заавар нь хүнд зүйл унаж гэмтэхээс хамгаалж буй үйлдэл юм. Гол нь газар хөдлөлтийн судалгааг хийж, стандартыг барилгын норм/дүрэм/-д оруулж өгөх нь чухал аж

Газар хөдлөлтийн үеийн дохионы талаар “Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах юм. Хамгийн дээд буюу улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Саяны газар хөдлөлтийн тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн.  Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй” гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат хэлэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.