УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг цагаатгажээ

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг цагаатгажээ

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өчигдөр /2021.03.25/ цагаатгасан аж. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хорих ял оногдуулсан. Тэгвэл шүүх уг шийдвэрээ хүчингүй болгожээ.

Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийнхүү шийтгэсэн юм. Дашрамд дурдахад, Г.Солтан нь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн. Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлэн тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгүүлж, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдоод байсан билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.