Шинэ Зеландад амьгүй төрөлттэй нүүр тулсан хосод гурван өдрийн цалинтай чөлөө

Шинэ Зеландад амьгүй төрөлттэй нүүр тулсан хосод гурван өдрийн цалинтай чөлөө

Шинэ Зеландад хүүхдээ алдсан хос гурав хоногийн цалинтай чөлөө авах боломжтой боллоо. Тус улсын парламент  зулбалт буюу амьгүй төрөлттэй нүүр тулсан хосод гурван өдрийн цалинтай чөлөө олгох тухай хууль тогтоомжийг саяхан санал нэгтэй баталж, тэтгэмж олгож буй хүмүүсийн тэргүүн эгнээнд оруулжээ.

Тус улсын ажил олгогчид ажилтны хүүхэд амьгүй төрөх болон ураг 20 ба түүнээс дээш долоо хоногийн дараа зулбасан тохиолдолд цалинтай чөлөө олгохыг шаардаж байсан юм. Энэ  нь ойрын хугацаанд хуульчлагдан хүчин төгөлдөр болох аж.

Шинэ Зеландад жил бүр 5900-11800 зулбалт буюу амьгүй төрөлт тохиолддог.

“Ийм тохиолдолд эмэгтэйчүүд уй гашуугаа дарж, бие бялдар, сэтгэлзүйн хувьд даван туулахын тулд хүчээ сэлбэх цаг хугацаа шаардлагатай байдаг. Тэд амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд хэсэг хугацаанд түр амсхийх шаардлагатай учраас ажлаасаа хэд хоног хол байх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн” гэж хуулийн төслийг боловсруулсан парламентын гишүүн Жинни Андерсен хэллээ.

skip-share


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.