Ковид-19 цар тахлын үед хүнсний үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байна вэ?

Ковид-19 цар тахлын үед хүнсний үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байна вэ?

Монгол Улсын шадар сайдын тушаалаар олон нийтийн газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулах дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдсан. Яамдын сайд нараар ахлуулж, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, үйлдвэр, үйлчилгээний газрууд, зах худалдааны төв, олон нийтийн бүхий л байгууллагаар явж үйл ажиллагаатай нь танилцах юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр “М-Си-Эс Групп”, “Стимо ХХК” , “Трасстрейд ХХК” – иуд Ковид-19 цар тахалын үед хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь очиж танилцлаа. М-СИ-ЭС Групп оффисийн ажилтнуудаа цахимаар ажиллуулах зохион байгуулалт хийжээ. Харин үйлдвэрийн орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга, мөн халдвар хамгааллын дэглэмийг зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Ажилчдын 98 хувь нь 2-р тун вакцинаа хийлгэсэн байна.Стимо компани 260 гаруй ажилтантай .Өдөр тутамдаа ажилтнуудын халууныг хэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах маск, бээлийг хэрэглүүлэх шаардлагыг тавьж ажилдаа хэвшүүлжээ. Түүнчлэн Трасс трейд компани 118 ажилтантай. Чанарын алба нь Улсын онцгой комиссоос өгч байгаа заавар зөвлөгөөг дагаж, үйлдвэрийн өдөр тутмын ариутгал, цэвэрлэгээг маш сайн хангуулж ажиллаж байна.Тус үйлдвэрүүд маань сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлах өрөөг бэлтгэжээ. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үйлдвэрлэл эрхлэгчдэд хандаж “Төр, хувийн хэвшилтэйгээ хамтран энэ хэцүү цаг үеийг давж гарахын тулд хамтдаа хичээцгээе. Бид та бүхний ажлыг хянаж, шалгах гэхээсээ илүүтэйгээр та бүхний ажил хэрхэн явагдаж байна.

Жаргал зовлон нь хаанаа байна гэдгийг мэдэхийг зорилоо. Хүнсний үйлдвэрлэл чухал салбар. Энэ хэцүү цаг үед та бүхэн л ард иргэдэд хүнсээ түгээнэ. Тиймээс эрүүл мэндээ бодож, халдвар хамгааллынхаа дэглэмийг сайн сахиж, улам амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.