Кпоп: Тэмин энэ зун цэрэгт явна

Кпоп: Тэмин энэ зун цэрэгт явна
Солонгосын алдарт Shinee хамтлагийн гишүүн Тэмин өчигдөр лайв хийх үеэрээ фенүүддээ цэрэгт явах тухайгаа хэлжээ. Тэрээр “Энэ зун би та нарынхаа хажууд байж чадахгүй. Энэ талаарх мэдээ гэнэтхэн гарвал та нар маань их гуниглах болохоор хамгийн түрүүнд би өөрийн биеэр та нарт хэлэхийг хүссэн юм” гэсэн байна. Түүний энэхүү мэдээ хамтлагийн фэнүүдэд ихээхэн хүндээр туссан бөгөөд дараа жил болтоло хүлээх боломжгүй байсан уу? гэсэн асуултуудыг бичсээр байна. Учир нь тус хамтлаг эргэн нэгдээд удаагүй бөгөөд гурван жилийн дараах эргэн ирэлтээ өнгөрсөн сард хийгээд байсан юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгос улсад 18-35 насны цэргийн албанд тэнцэх эрүүл чийрэг биетэй эрэгтэй хүмүүс хамгийн багадаа 21 сарын турш цэргийн алба хаах хуультай. Өөрөөх хэлбэл өрөөл татанхай л биш бол заасал цэргийн алба хаах ёстой бөгөөд хувиарлагдсан ангиасаа шалтгаалан 21-24 сарын хугацаанд алба хаадаг. Харин ослын хүнд бэртэл болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгааны улмаас цэргийн алба хаах боломжгүй эрчүүдийн хувьд дүйцүүлэх алба хаадаг бөгөөд энэ нь 36 сарын хугацаатай байдаг. Цэргийн албанаас сайд даргын хүүхэд, урлаг соёлын одод гээд хэн ч зугтах боломжгүй бөгөөд улсыг хуурсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэдэг.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.