Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн оршуулгад оролцож байсан иргэд рүү гал нээжээ

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн оршуулгад оролцож байсан иргэд рүү гал нээжээ

Мьянмарын иргэдийн гаргасан төрийн эргэлтийн улмаас нас барсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнгөрөгч бямба гаригт дээрх үйл явдалтай холбоотойгоор хамгийн их буюу 114 хүн амиа алджээ.

Гэтэл амиа алдагчдын нэг болох 20 настай оюутан залуугийн оршуулгын үер Баго хотын аюулаас хамгаалахын алба хаагчид гал нээсэн талаар тухайн газарт байсан хүмүүс мэдээлсэн байна.

Оршуулгын ажилд оролцож байсан хүмүүсийн мэдээлж байгаагаар тэднийг амиа алдсан залууд зориулан хувьсгалын дуу дуулж байх үед аюулаас хамгаалах хүчнийхэн ирээд гал нээж эхэлжээ. Одоогоор тухайн үйл явдлын улмаас хэн нэгэн амиа алдсан гэх мэдээлэл байхгүй байгаа юм. 

Сануулахад, Мьянмарын цэргийн эрхтнүүд энэ оны хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, бүх эрх мэдлийг гартаа авах шийдвэрийг гаргасан. Тухайн үед өнгөрсөн оны арван нэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр луйвар хийсэн учраас ийм шийдвэр гаргасан хэмээн цэргийнхэн өөрсдийн үйлдлийг зөтгөсөн мэдээлэл хийжээ Улмаар Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн одоог хүртэл жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм.

Мьянмарын Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлж байгаагаар хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш амиа алдсан хүний тоо 459-т хүрчээ. 

эх сурвалж: reuters.com

theguardians.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.