Роналдогийн эгч дүүгээ өмөөрч: “Шүүмжлэгч та нар бувтнасаар суухгүй юү даа!”

Роналдогийн эгч дүүгээ өмөөрч: “Шүүмжлэгч та нар бувтнасаар суухгүй юү даа!”

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо шигшээ баг нь 2:2-оор Сербтэй тэнцсэн тоглолтын дараагаар ахлагчийн туузаа авч шидсэн явдлыг хүмүүс янз янзаар хүлээн авсан.

Зарим нь Роналдогийн гоолыг тооцоогүй тул тэгж бухимдах нь аргагүй гэсэн бол зарим нь ахлагчийн туузаа шиднэ гэдэг байж болшгүй үйлдэл гэж шүүмжилсэн юм. Тэгвэл дүүгээ хэцүү цагт нь өмгөөлж, байнга дэмжиж явдаг эгч Катя Авэйро нь ийн өгүүлжээ.

“Криштиано бол манай үндэстний бэлэг тэмдэг. Сэтгэлийн хөдөлгөөнгүй бол хүн бол муу хүний удам гэж эртний мэргэд өгүүлсэн байдаг. Португалын ялалтыг шуугиантайгаар луйвардлаа. Криштиано тоглолтын төгсгөлд дүрмийн дагуу гоол оруулсан атал түүнийг нь тооцсонгүй. Үүнд дүү маань цухалдаж, үндэстэн даяар хилэгнэв.

Бөмбөг хаалганы шугам дотор 30 сантиметр орчихоод байгааг тэр гараараа илэрхийлж харуулсан, толгойгоо сэжсэн, үүний дараа тоглолтыг үргэлжлүүлэх ч утга байсангүй. Шүүгч тоглолтын сүүлчийн шүглээ ч үлээгээгүй байхад Криштиано хонгилоор гарч одсон.

Эх орнынхоо төлөө шүд, хумсаа хүртэл зэвсэглэн тэмцэхээс буцахгүй учраас сэтгэл хөдлөлдөө автан ахлагчийн туузаа хаясан. Португалын шигшээ болон бид бүхний итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн тэр хажуугийн шүүгчид уурласандаа л тийм үйлдэл гаргасан.

Шүүгч тийм алдаа гаргаж, багийн ялалтыг луйвардчихаад байхад телевизийн зарим экспертүүд Криштианог шүүмжилж суугаад бүгд дургүйцэж байна. Эх орон даяар нэг хүн үзэл бодлоо чөлөөтэй хэлж болдог, олон түмэн болохоор огт болдоггүй ийм тэнэг сошиал харилцаа байгаа нь гунигтай. Португалаа өмөөрч уурласан Криштианод талархая. Харин эрхэм шүүмжлэгч та нар бувтнасаар суухгүй юу даа” хэмээн Катя Авейро өгүүлжээ.

Тоглолтыг Нидерландын шүүгч Дэнни Маккели тэргүүтэй шүүгчид шүүн явуулсан. Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фернандо Сантушаас шүүгч Тоглолтын дараагаар гоолыг тооцоогүйдээ уучлалт гуйсан гэж мэдээлсэн.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.