“Спутник V” вакциныг Хятадад үйлдвэрлэнэ

“Спутник V” вакциныг Хятадад үйлдвэрлэнэ

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Хятадын Shenzhen Yuanxing Gene-tech компани Хятадад “Спутник V” вакцины 60 сая гаруй тунг үйлдвэрлэхээр тохиролцжээ.

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар 30 сая гаруй хүнийг вакцинжуулах боломжтой гэнэ. Оросын вакциныг  Хятадад үйлдвэрлэх ажлыг тавдугаар сараас эхлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар, “Спутник V” вакциныг хүн ам нь нийлээд 1.5 тэрбумд хүрэх дэлхийн 57 улсад бүртгэсэн юм. Оросын “Спутник V” вакцины үр дүн 91.6 хувьтай аж.

Вакциныг Оросоос гадна Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос Беларусьт үйлдвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Энд нэмж дуулгахад… “Спутник V”  вакциныг боловсруулсан Гамалеягийн нэрэмжит төвөөс “Спутник Лайт” вакциныг боловсруулж байгаа бөгөөд 0.5 мл тунгаар савлагдсан, нэг л тунгаар тарьж, коронавирусээс сэргийлэх бэлдмэл юм. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.