Япончууд сансрын хог хаягдлыг соронзны тусламжтайгаар цэвэрлэнэ

Япончууд сансрын хог хаягдлыг соронзны тусламжтайгаар цэвэрлэнэ

Дэлхийн агаар мандалд хөвж байгаа хог хаягдлыг цэгцлэх асуудлыг шийдвэрлэхээр Японы эрдэмтэд  сэтгэл шулууджээ. Тодруулбал Японд төвтэй “Astroscale” компанийн Нэгдсэн Вант улсаар удирдуулсан баг  хиймэл дагуул бүхий 175 кг жинтэй төхөөрөмжийг “Союз2” пуужингаар сансарт хөөргөсөн байна.

Тэдний тооцооллоор тус  сансрын төхөөрөмж агаар мандлаас гармагцаа 17 кг жинтэй хиймэл дагуулыг өөрөөсөө салгах аж. Улмаар тус салсан хэсэг нь агаар мандалд байгаа хогийг соронзны тусламжтайгаар өөртөө татаж авах бөгөөд хэсэг хугацааны дараа эх биетэйгээ нийлж дэлхийн агаар мандал руу шидэгдэхээр програмчлагджээ. Агаар мандалд орох үеэр тус төхөөрөмж шатах бөгөөд ингэснээр агаар мандалд байгаа хог хаягдлаас салах боломжтой болох аж. Урьдчилсан байдлаар туршилтын ажиллагаа оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд дуусна хэмээн тооцоолжээ.

Сонирхуулахад, Агаар мандалд бидний төсөөлж байгаагаас ч их хог хаягдал байдаг бөгөөд үүнийг бидний мэдэх хэмжээсээр тооцож үзвэл ойролцоогоо 9000 тонн буюу 720 автобустай тэнцэхүйц хэмжээний хог хаягдал байдаг хэмээн судлаачид тооцоолсон байна.

Эдгээр нь ихэвчлэн хуучин хиймэл дагуулуудын эвдэрхий хэсгүүд, ашиглахаа больсон хиймэл дагуул, пуужингийн хэсгүүд байдаг бөгөөд хог хаягдал нэмэгдэх тусам олон улсын сансрын станц, цаг уурын хиймэл дагуул, байршил тогтоогч төхөөрөмж зэрэг чухал хэрэгцээтэй байгууламжуудыг гэмтээх магадлагыг нэмэгдүүлдэг аж.

эх сурвалж: cnn.com

japantimes.co.jp


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.