Б.Ууганбаяр: Нийслэлд батлагдсан тохиолдлууд төвийн зургаан дүүргээс бүртгэгдсэн

Б.Ууганбаяр: Нийслэлд батлагдсан тохиолдлууд төвийн зургаан дүүргээс бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас өдөр тутам зохион байгуулдаг коронавирусний цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнөөдрийн мэдээллийгЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцуулсан юм.

Тэрээр”Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 21 лабораторид 20,489 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Эдгээрээс 394 хүнээс халдвар илэрч дотоодод батлагдсан тохиолдол 8,841 боллоо. дээрх 394 тохиолдлын 266 нь нийслэл хотод 128 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  

Мөн нийслэлд бүртгэгдсэн тохиолдлууд төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн бол орон нутагт буюу 16 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн байдлаао 150  хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,070 боллоо. Одоогийн байдлаар нийт 1,906 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдлыг үнэлбэл 1653 хүний биеийн байдал хөнгөн, 198 хүний биеийнбайдал хүндэвтэр, 36 хүний биеийн байдал хүнд байгаа бол нэн хүнд 11 хүн байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.