Палинтлогчид 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олжээ

Палинтлогчид 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олжээ

Палеонтологчид 80 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан уг үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олжээ. Тодруулбал, Аргентины Сан-Луис хотын Үндэсний их сургуулийн палинтлогичид эртний олдовын өлгий нутаг гэгддэг Ла Инвернадагийн ойролцоогоос тус олдворыг олсон байна. 

Судлаачдын үзэж байгаагаар тус олдвор нь Абелизаврид хэмээх үлэг гүрвэлийн төрөлд хамаарах бөгөөд тухайн үед дэлхийн хойд хагаст өргөн тархсан байсан тиранозавруудтай маш төстэй байжээ. Үүгээр зогсохгүй энэ амьтан хурц шүдтэй, асар том хумстай байснаас гадна түүний төрөл нэгтнүүд матар шиг сонсгол сайтай байх магадлалтай аж.  

Палинтлогчид уг олдвороо “Llukalkan Aliocranianus” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь мапуче хэлээр “айдас төрүүлэгч”, “Aliocranianus” гэдэг нь латин хэлээр “ер бусын гавал” гэсэн утгатай гэжээ.

эх сурвалж: theguardians.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.