ТОКИО 2020: Осака мужийн захирагчид тус хотоор явах Олимпын бамбарын буухиаг явуулахаас татгалзжээ

ТОКИО 2020: Осака мужийн захирагчид тус хотоор явах Олимпын бамбарын буухиаг явуулахаас татгалзжээ

Японы гурав дахь том хот болох Осака мужийн захирагчид тус хотоор явах Олимпын бамбарын буухиаг явуулахаас татгалзахыг шаардаж байгаа талаар Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми мэдэгджээ. 

Төлөвлөгөө ёсоор бол Японы хойд нутгийн Фүкүшима мужаас эхэлсэн тус бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Осакад буухиалах байсан юм. Нийт 121 хоног үргэлжилэх тус буухиа долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүрснээр дуусна.

Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусний халдвараар нийт хүний тоо 475 мянга гаруй хүн халдварласан бол 9189 хүн нас баржээ. 

эх сурвалж: japantimes.co.jp 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.