“BTS” хамтлаг Английн “The BRIT Awards”-д нэр дэвшсэн анхны Солонгос уран бүтээлч болжээ

“BTS” хамтлаг Английн “The BRIT Awards”-д нэр дэвшсэн анхны Солонгос уран бүтээлч болжээ

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох “BTS” хамтлаг Английн The BRIT Awards-д “International Group” буюу “Олон Улсын Хамтлаг” төрөлд нэр дэвшижээ. Ингэснээр тэд туш шагналд нэр дэвшсэн  анхны бөгөөд цор ганц Солонгос уран бүтээлч болж байна.

“The BRIT Awards” нь ирэх тавдугаар сарын 11-нд Английн Лондон хотын “O2” цэнгэлдэхээс ITV-р шууд дамжуулагдах бөгөөд одоогоор тус хамтлаг онлайнаар оролцох эсвэл шагнал гардуулах ёслолд оролцох нь тодорхойгүй байгаа аж.

Сонирхуулахад тэдний нэр дэвшсэн төрөлд өмөн нь, алдарт Bon Jovi, Red Hot Chili Peppers, U2, THE CARTERS, Foo Fighters, Green Day, Tame Impala, Daft Punk болон Arcade Fire зэрэг уран бүтээлчид нэр дэвшин шагнал авч байжээ.

эх сурвалж: soompi.com

koreaboo.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.