Б.Ууганбаяр: Коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр иргэн нас барлаа

Б.Ууганбаяр: Коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр иргэн нас барлаа

ЭМЯ-аас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр дотоодын халдварын тархалтын талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 21 лабораторид нийт 11,876 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Эдгээрээс 486 хүнээс халдвар илэрсэнээр дотоодод батлагдсан тохиолдол 9,327 болж байна. Мөн батлагдсан тохиолдлын 391 нь нийслэл хотод, 93 нь орон нутагт бүртгэгдсэн.

486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр хүн нас барсан харамсалтай зүыл боллоо. Эдгээр хоёр хүн нь 58 настай мэгтэй болон 66 настай эмэгтэй байсан. Ингэснээр коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна.  

Сүүлийн хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,990 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,713, хүндэвтэр 232, хүнд 37, маш хүнд 8 хүн байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.